''Автобус-1'' иргэдэд соёлтой үйлчилгээ үзүүлье уриагаар IX сарын 1-нийг угтлаа

img

Нийтийн тээврийн салбарт тэргүүлэгч “Ав­тобус нэг” компани ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаасаа шинийг санаачлагч, шилдэг тэргүүний гэдгээрээ хэдийн танигджээ. Тэр ч утгаараа энэ байгууллагынхан есдүгээр сарын 1-нийг “Иргэдэд соёлтой үйлчилгээ үзүүлье” уриагаар угтаж байна гэдэг сайхан мэдээг уншигчдадаа дуулгахад таатай байна. Монголчууд мянга сонсохоор нэг үз гэж ярьцгаадаг. Тэр үгийг ажил хэрэг болгон хэрэгжүүлж буйг нь сонирхохоор манай сурвалжлах багийнхан тус байгууллагыг зорин очлоо. Биднийг “Автобус нэг” компанийн хаалгаар ороход их бүтээн байгуулалт, эрч хүч дүүрэн ажилсаг хамт олон угтлаа. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг ороход л их ажил ундарсан, бүтээн байгуулалтын эзэд хэн хүнийг угтан авах вий. Өвлийн улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд албан байгууллага бүр л өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэлсэн нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүхэнд 2011 оны нийслэлийн нийтийн тээврийн газрын хүндэт өргөмжлөлийн эзэн нийслэл засаг дарга, ИТХ, нийтийн тээврийн газраас 2012 онд дүүрэн хангалттай үнэлгээг авсан “Автобус нэг” компанийн хамт олон онцгой анхааран ажиллаж, салбартаа үргэлж шинийг санаач­лагч болдог гэдгийг нь дурьдахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Зан сайтай айлд хүн шавж, замаг сайтай нууранд шувуу чуулдаг. Энэ их айлын хаалгаар алхан орж, хамт олонтой нь уулзахад нэг л үг санаанд орсон юм. Айл гэрийн тулгуур багана нь гэрийн эзэн хүн байдаг шиг Автобус нэг компанийг өдий зэрэгтэй авч явахад Г.Төмөрбаатар захирлын хийж бүтээсэн ажил багагүй гэд­гийг хамт олон нь онцолж байв. Аливаа ажлыг цэгцэнд оруулж, зохион байгуулах чадвар сайтай, чадварлаг удирдагч зан түүнд олон бий. Мэдээж энэ бүхэн хий хоосон магтаал бус гэдгийг ч хийж хэрэгжүүлж буй ажлынх нь зах зух илтгээд өгнө. Эднийхэн өвөлжилтийн бэлтгэлээ хэдийнэ базааж “Иргэддээ соёл­той, эелдэг, боловсон үйлчилгээг үзүүлье” уриатайгаар есдүгээр сарын нэгнийг нь угтаж байна. Тэр ч үүднээс автобусанд техникийн засвар үйлчилгээг бүрэн хийх, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан дадлага туршлагатай засварын багийг бүрдүүлсэн. Тэд гарах ээлжээ хүлээх автобусыг байн байн шалгаж үзэх нь ажилдаа хариуцлагатай ханддагийн нэгэн илрэл гэлтэй. Эвсэг, найрсаг хамт олон, орчин үеийн техни­кийн дэвшил бүхий авто­бус баазыг бүрдүүлж, нийтийн тээврийн үйл­чилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүргээ Г.Төмөрбаатар захиралтай “Автобус нэг” компанийнхан нэр төртэй гүйцэтгэж, нийслэлийн их ачаанаас ийнхүү үүрэлцэж явна. Биднийг тус байгууллагын гадаад орчинтой танилцаад дотогш ороход ерөнхий инженер н.Энх-Цаг хийхээр төлөвлөсөн ажлын үр дүн, техник технологийн дэвшлийг нийтийн тээврийн үйлчилгээңд хэрхэн нэвтрүүлснээ танилцууллаа. Ялангуяа нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн төлөвлөсөн ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж хойшлогдсон ажлыг тэднийхэн өнөөдөр ажил хэрэг болгон үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн томоохон амжилтаар угтаж байгаагаа сонирхууллаа. Тухайлбал, ний­тийн тээврийг хянах орчин үеийн GPS хяналтын системийг байгууллагадаа бүрэн нэвтрүүлж чаджээ. Үнэхээр ч олон жил улиг болтол ярьсан ч ажил хэрэг болж чадаагүй GPS хяналтын системийг Ав­тобус нэгийнхэн өөрийн хөрөнгөөр шийдэж, анх удаа авто бааздаа амжилттай хөрсжүүлж чадлаа. Ингэснээр ижил төрлийн үйлчилгээ явуулдаг бусад байгууллагаас ялгарч, нийтийн тээврийн сүлжээнд цоо шинэхэн хуудсыг нээж өглөө. Нийслэлийн Засаг даргын захирамжаар автозамын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа энэ цаг үед дээрх шинэлэг үйл ажиллагаа зохих үр дүнгээ үзүүлэх нь дамжиггүй. Мөн иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгох, замын ачаалал буурахад онцгой нөлөөлнө. Түүгээр ч зогсохгүй зарим хэсэг нь нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур байх хандлагыг өөрчлөхөөр Автобус нэг компанийнхан ийнхүү шинэлэг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгааг уншигчдынхаа сонорт хүргэе. Үүнээс гадна “Авто­бус нэг” компанийнхан өөрсдийн нөөц боломжийг дайчлан боловсон хүчин бэлтгэхэд анхаарч материаллаг бааздаа тулгуурлан сургалт, семинарыг тогтмол явуулж, ажилчдын мэдлэг боловсролд анхаардаг хамт олон юм. Соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд автобусны өнгө үзэмж, дотоод тохижилт, суудлын бүрээс, бариулын ариун цэвэр, жолооч, кондук­торын ажлын хувцас зэргийг дахин шинэчилж, ялангуяа үйлчлүүлэгчдэд үзүүлэх харилцааны соёлд шинэчлэлт авчрахыг зорин ажиллахаар болжээ. Үүгээр зогсохгүй байгууллагын гаднах өнгө үзэмж, цэвэр, тохилог байдалд ч анхаардаг. Ажилчид гарах ээлжээ хүлээх, амралт чөлөөт цагаа өнгөрөөх таатай нөхцөлийг ч бүрдүүлж чаджээ. Тухайлбал, гадна ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, интернэт танхимыг байгуулжээ. Энэ мэт хүний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон ажлыг бүтээн байгуулж буй ажилсаг хамт олны хөдөлмөрийн талбар манай сурвалжлах багийн дуранд содон туссаныг онцлохгүй өнгөрч боломгүй. Ингээд бум бужигнаж, түм түжигнэсэн их хотын ачаанаас үүрэлцэж буй “Автобус нэг” ОНӨҮГ-ын хийж бүтээсэн бүхнийг фото сурвалжлагаар уншигчдадаа хүргэе. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ШИНИЙГ САНААЧИЛДГААРАА НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ АНХДАГЧ БОЛЛОО “Автобус-нэг” компани дотоод болон гадаад хяналтад бүрэн анхаарч орчин үеийн техник, технологийн нэг GPS системийг нэвтрүүлжээ. Ингэснээр өөрийн шугамын автобусыг хаана, аль буудал дээр, хэдэн минут зогссон, рейсээ бүрэн хийсэн эсэхийг хянах юм. Өөрөөр хэлбэл, автобус буудал дээрээ цагтаа ирэхгүй байх, буудал дутуу эргэх, зорчигчдоо өөр автобус руу сэлгэх, хурдтай явах, зам товчлох зэрэг иргэдийн бухимдлыг бардаг асуудлуудын бүрэн шийдвэрлэж чаддаг болсон. Тэд ганцхан гадаад хяналтад анхаараад зогссонгүй. Үйлчилгээнд явдаг ээлжийн бүх автобус дотор хяналтын камер суулгасан аж. Энэ нь жолооч, кондукторын иргэдэд үйлчлэх харилцаа, халаасны хулгай, автобус дотор танхайрах зэрэг иргэдийн зүгээс гарах хүндрэл бэрхшээлийг хянаж, богино хугацаанд зохих арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж чадлаа. GPS хяналтын системийн дэлгэцэн дээр харагдах байдал. Энэхүү хяналтын систем нь шугамд гарсан автобус тухайн чиглэлдээ аль замаар, хэд дахь буудал дээр зогсов, рейсээ бүрэн хийсэн үү зэргийг мэдээлэх юм байна. Хэрэв зөрчил гарсан тохиолдолд ээлжийн хянагч, инженерт мэдээлж тухай бүрт нь зохих арга хэмжээг авах аж. Тус байгууллага гаднах талбайн өнгө үзэмж, цэвэр, тохилог байдалд онцгой анхаардаг. Түүний нэг илрэл нь өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан босгосон энэхүү амралтын талбай юм. Ажилчдад зориулсан интернэт танхим. Ээлж солигдох хооронд ажилчид энэхүү танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Үүнээс гадна ажилчдынхаа сурч боловсроход онцгой анхаарч компьютерийн зохих түвшний мэдлэгийг үнэ төлбөргүй олгодог юм байна. Мөн чөлөөт цагаараа шатар, даам, теннис, сагс, гар бөмбөг гээд спортоор хичээллэх заал ч эднийд бий.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

airag:
Bulganii mogodiin airag zarna 99019958
2012-09-04
T:
SONSGOLONGIIN AVTOBUS ERT YAVMAAR BNA ODOO BOL 7-OOS YAVDAG 6.30-AAS YAVDAG BOLMOOR BNA 8.-D AMJIJ HOTOD IRJ CHADAHGUI BNA
2012-09-04
airag:
Bulganii mogodiin airag zarna 99019958
T:
СОНСГОЛОНГИЙН ЦЭРГИЙН АНГИЙН ЗОГСООЛЫГ СЭРГЭЭЖ БАРЬЖ ӨГӨӨЧ
2012-09-04
T:
СОНСГОЛОНГИЙН АВТОБУС ДЭНДҮҮ ХОЛ ЗАЙТАЙ ЯВАХ ЮМ 30 МИНУТ ХҮЛЭЭЛГЭДЭГ ТЭГЭЭД ТЭР ЧИГЛЭЛД ӨӨР АВТОБУС ЯВАХГҮЙ ХЭТ ШИГҮҮ ЧИГЖИЖ ЯВАХ НЬ СОЁЛ БИШ ТЭНД МИКР ЯВУУЛМААР БАЙНА БАС 013 ЦЭРГИЙН АНГИЙН ЗОГСООЛЫГ БОЛИУЛСАНЫ УЧРЫГ ХЭЛЖ ӨГӨӨЧ МАХ МАРКЕТЫН ЭЦСИЙН ЗОГСООЛЫГ ДЭВШИЛ БОЛГОМООР БНА МАХ МАРКЕТААС ЦЭРГИЙН АНГИ ХҮРТЭЛ АЛХААД ҮЗ ДЭЭ ДАРГАА
2012-09-04
зорчигч:
Энэ бол худлаа лоозогнол. Өчигдөр Нисэхийн автобусаар өглөө ирэхэд жолооч нь алчих шахан давхиад, кондуктор нь сургуулийн хүүхдээс 400 төгрөг нэхээд барьж идчих гээд байсан шүү дээ. Дөнгөж сургуульдаа явж эхэлж байгаа хүүхэд сурагчийн үнэмлэхээ авч амжаагүй байгаа шүү дээ. Сургуулийн захиргаад энэ асуудалд анхаарч, хүүхдүүдэд тэр үнэмлэхийг нь яаралтай өгөх хэрэгтэй байна. 2-т,ер нь сургуулийн хүүхдийг Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиуулдаг болох хэрэгтнй.
2012-09-04
irgen:
amjilt husii tanai khamt olond
2012-09-03
ядаж хүмүүсээ буулгаж, суулгаж дуусгаад хөдөлдөг байгаасай. Хүүхэд, хөгшид, жирэмсэн эхчүүд гэмтэж бэртэх гээд байх юм.
2012-09-03
Tsagiin huvaari buudal bolgon deer naaj, yag huvaariin daguu yvdag bolmoor bna.
2012-09-03
Монгол иргэн:
Налайхын чиглэлд явдаг 1 хаалгатай автобуснуудыг явуулахаа болиулж өгөөч.
2012-09-03