Зам тээврийн сайд Төмөр замын дээд сургуульд зочиллоо

img

Төмөр замын дээд сургууль 1953 онд байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэлх 60 жилийн хугацаанд 15 мянга буюу монголын төмөр замын үе, үеийн боловсон хүчнийг бэлтгэж иржээ. Харин өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Зам тээврийн сайд А.Гансүх оролцлоо. Түүний хамт УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн асан Р.Раш, УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.А. Домбровский болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Тус сургууль  нь  цаашид зам тээврийн салбарын мэргэжилтнүүдийг цогцоор нь бэлтгэх зорилтыг тавьжээ. Сайд А.Гансүх Төмөр замын дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо “Төрөөс төмөр зам төдийгүй тээврийн талаар баримтлах бодлогыг чухалд тавьж байгаа. Иймд танай сургуульд УБТЗ болон үндэсний хэмжээнд зам, тээврийн байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, хэрэгцээ шаардлага тавигдаад байна. Тиймээс төмөр зам төдийгүй зам тээврийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх санаа жилийн өмнө нь төрж байлаа. Энэхүү бодлогоо миний бие хэрэгжүүлэх боломжтой болсонд баяртай байна. Тиймээс танай сургуулийг “Зам харилцааны дээд сургууль” болгон өргөжүүлэхийн зэрэгцээ, багш нарын мэдлэг чадвар, сургалтын чанар, түвшинг дээшлүүлэх, материаллаг бааз, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарал тавьж ажиллах болно” гэж онцолсон юм.  Өөрөөр хэлбэл, тус сургууль нь төмөр замын мэргэжилтнээс гадна авто замын, авто тээврийн, далайн тээврийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болох ажээ. Харин тус сургуулийн захирал Б.Сэрвүүд “Монголын төмөр зам, төдийгүй тээврийн хөгжлийг төрөөс анхаарч бодлого гарган хөгжүүлэх болсонд талархаж байна. Үүний илрэл нь Төмөр замын дээд сургуулийн 60 жилийн хугацаанд анх удаа Зам тээврийн сайд ирж байгаа явдал” гэдгийг онцлохоо мартсангүй. Ийнхүү шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцсны дараа салбарын сайд, “Зүтгүүрийн цахилгаан тоноглол”, “Вагоны цахилгаан, радио тоноглол”, “Вагон засвар”, “Хөдөлгөөн зохион байгуулах”, “Үйлдвэр дотоод тээвэр”-ийн лабораториудаар орж, сургалтын материаллаг баазтай танилцлаа. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бямбажаргал :
сайн байна уу танай сургуульд дүүгээ оруулмаар байна босго оноо хэдээс дээш байдаг юм бэ? ямар хичээл голлож орддог юм энэ талаар надад мэдээлэл хэлж өгж тусалхыг хүсэж байна боломжтой бол миний хауг руу мэдээлэл явуулж болох уу? skill_bymbaa gj байгаа
2014-11-08
би лллллллллл:
жинхэнэ аймшгийн хаанаас цуглуулсан юм болоо гэж бодогдохооор хувцасаа дүрмэээр нь өмсөөө та нар айн
2014-03-26
халиун :
энэ сургуулийн хүүхдүүдийнхэн хувцасаа өмссөн байдал ариа хэтэрнэээээээ жоохон ичиж байгаасай
2014-03-26
huuchin setgelgeetei ene surguuliig oorchloh heregtei bna
2012-09-04
helsenee zaawal heregjuuleh l heregtei dee
2012-09-04
nuruugaa jaahan tseh bolgoj yavj baival zugeer baih
2012-09-03
ХАМГИЙН САЙН САЙД НЬ ГЭЖ БОДДОГ
2012-09-03