Гурван хүний аминд хүрсэн Б.Эрдэнэбилэгийн хавтаст хэрэгт харьяалал тогтооно

img

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх III  байранд амьдардаг  аав, ээж, охин гурвыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2011 оны наймдугаар сарын 26-ны орой гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн хэрэгт сэжигтнээр саатуулагдаад байгаа Б.Эрдэнэбилэг гэгч залуугийн өмнө нь үйлдсэн гэх хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрөгч сард  Цагдан хорих 461 дүгээр ангид болж, мөрдөн байцаалтад буцсан билээ. Тэгвэл  түүнд холбогдох хүн амь, танхай, хүчингийн хэргийг нэг гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн хэрэгтэй нэгтгэн УМБГ-т шалгаж дуусч хянаад харьяалал тогтоолгохоор нийслэлийн Шүүхэд өнөөдөр шилжүүлсэн байна. Яллагдагчаар татагдсан  Б.Эрдэнэбилэг гэгч С.Гантулгын хамтаар 2009 оны нэгдүгээр сард хүний аминд халдаж, дээрэм, танхай, хүчингийн хэрэг үйлдсэн  нь шийдэгдээгүй байх  хугацаандаа буюу наймдугаар сарын 26-нд дахин гурван хүний амь насанд халдсан хэрэгт холбогдсон юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nasaar ni horiwl taarsn yum hun chanar gj bhgui bn shde............
2011-10-30
yhseniig n shyyh geed baigaa shyyhiin pizdaanuud ve zygeer alchaach alnuudaa
2011-10-27
Ýíý õ¿íä äàõèí 3 õ¿í àëàõ áîëîìæ îëãîñîí ýðõýì ïðîêóðîð ÿìàð ÿë àâàõ âý. Ïðîêóðîð ãýäýã ÷èíü õ¿í àëàõ ýðõòýé ýì÷èðõ¿¿ ìàÿãèéí ìýðãýæèë áèø áèç.
2011-10-27