Австралийн агентлаг дахь монгол төрх буюу Г.Одончимэгийн зургууд
Монголын загварын тайзнаа нэгэн үе цахиур хагалж явсан Г.Одончимэг өдгөө Австралийн “Chadwick” агентлагт харьяалагдахын сацуу “Channel 7” телевизэд ажиллаж буй. Топ модель Т.Баярзул, Х.Ундраа нартай нэг үеийнх тэрбээр даатгалын эдийн засагч мэргэжилтэй ч, мэдээллийн салбарт ийн хүчин зүтгэж яваа аж. Шинэ залуу загвар өмсөгчдийн дунд багш мэт хүндлэгддэг түүнийг олон жилийн өмнө гадагшаа гарсан учраас хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. 2010 онд “UPTOWN” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж, өөрийнхөө тухай багагүй мэдээллийг элэг нэгтнүүддээ хүргэж байсан тэрээр гадаадын загварын ертөнцөд Odna Gerel нэрээрээ танигдсан аж. Өдгөө нөхөр, охины хамт амьдардаг загвар өмсөгч Г.Одончимэг эх орондоо ирэхээрээ реклам сурталчилгааны зураг авахуулах юмуу томоохон шоунд урилгаар оролцохоос бусад үед олны нүдэнд өртөх тун дургүй гэдэг. Ингээд түүний зургуудаас сонирхуулья.



Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ