Рок попын “Алтан загас”

img

Уран бүтээлийнхээ хажуугаар бизнесийн салбарт хүч үзэн, чамлахааргүй амжилттай яваа дуучин Ану буюу Ч.Уранхолбоо сүүлийн үед стиль имижээ эрс өөрчилсөн. Тогос шиг солонгорсон “Гала” стилиэ солиод хагас нүцгэн шахуу хувцаслах болсон ч тэр “Хүүхдийн дууны эротик од” хэмээх хоч зүүсний дараа ахиад өөр сонголт хийлээ. Дуучин бүсгүйн шинэ сонголт олны таашаалд нийцсэн төдийгүй дур булаам, эмэгтэйлиг байдал нь фэн залуусын тоог багагүй нэмэгдүүлсэн гэдэг. Нүүр болон зүрхэндээ алтан утас гүйлгэж дүр төрхөө өөрчилсөн Ану өдгөө иог, бясалгалаар хичээллэхийн сацуу Далай багшийн сургаалыг мөрдөж буй. Гоёлын цуглуулгадаа чамин хийцтэй, содон загварын эд зүйлс нэмэх дуртай дуучин бүсгүй саяхнаас “Алтан загас” хэмээх гоёмсог нэр зүүх болжээ. Учир нь, түүний гоёлын даашинз хийгээд үндэсний хувцасны сонголт эгээ л алтан загас мэт харагдуулах маш уран хийцтэй байсанд гэнэ. “Эмэгтэй хүн хогоо асгах гэж гарахдаа хүртэл гоё харагдах ёстой” хэмээн гоо сайхны талаарх бодлоо хуваалцсан дуучин Ану өөрийн нэрийн брэндийг гаргах мөрөөдлөө бизнесийнхээ төлөвлөгөөнд багтаасан гэдэг. Мэдээж хэрэг, дуучин бүсгүйн стиль имиж хийгээд уран бүтээлийн онцлог нь хэн хүний анхаарлыг татдаг болохоор ийн өвөрмөц сонголтоороо рок попын бусад уран бүтээлчээс ялгардаг биз ээ. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хахахаха яг сайхан хэллээ! Алтан гудас
2012-09-20
хахаха:
хахахаха гадас гэнэ үү алтыг нь авчихвал гадас айн
2012-09-05
Àëòàí ãóäàñ ãýæ ÿã ¿íýí õýëæýý
2012-09-04
zochin:
“Эмэгтэй хүн хогоо асгах гэж гарахдаа хүртэл гоё харагдах ёстой”яг үнэн хэлжээ,
2012-09-03
ттт:
Алтан гудас...
2012-09-03
Хахахаха яг сайхан хэллээ! Алтан гудас