
Тагнуулын ерөнхий газрын архив жил бүр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр архивын баримтаар бичил үзэсгэлэн гаргадаг. Мөн хэлмэгдсэн иргэдийн талаар түүх судалгааны өгүүлэл бичиж, хэвлэлд нийтлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх, нэвтрүүлэг бэлтгэж олны хүртээл болгох, хэлмэгдсэн хүмүүсийн мөрдөн байцаалтын хэргээс лавлагаа, тодорхойлолт гаргаж үйлчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулдаг.
Хорин нэг дэх жилдээ тэмдэглэж буй “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн хүрээнд тус архиваас энэ сарын 4, 7, 11-ний өдөр хэлмэгдэгсдийн мөрдөн байцаалтын хэргээс архивын лавлагаа, магадлалын хуулбарыг үнэ төлбөргүй олгож үйлчлэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ