Буриад залуу "Лондон-2012"-ын аварга боллоо

img

Дөнгөж сая өндөрлөсөн "Лондон-2012" паралимпийн наадмын эрэгтэй байт харваачдын тэмцээн дахиад л монгол хүнийх боллоо. Учир нь одоогоос дөрвөн жилийн өмнөх "Бээжин-2008" паралимпийн наадамд дорнод Монголын алдарт харваач Дамбадондогийн Баатаржав аль ширүүн өрсөлдөгч болгоныг сөхрүүлсээр аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан сайхан түүхтэй. Тэгвэл "Лондон-2012"-д 24 настай буриад хөвүүн Тимур Тучинов мөн л тиймэрхүү зам туулан БНСУ, Украин, АНУ-ын шилдгүүдийг ялсаар шигшээ харваанд үлджээ. Улмаар ОХУ-ын харваач Тимур шувтаргын тулаанд нутаг нэгт Олег Шестаковыг 7:3 (27-28, 28-25, 26-22, 27-27, 28-17)-ээр ямар ч алдаа гаргалгүй харван ялж, Добу мэргэний үр удмын сүр хүчийг дэлхий нийтэд дахин харууллаа. 2007 оны ДАШТ-ээс хувийн дүнгээр хүрэл, 2011 онд багийн төрөлд алтан медаль хүртэж байсан Тимур Тучиновын энэхүү ялалтад Оросын ард түмнээс илүүтэйгээр гурван улсад хуваагдан суугаа буриад зон илүүтэй баярлаж байгаа биз ээ. Ялангуяа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, "Бээжин-2008" паралимпийн наадмын аварга Д.Баатаржав бүр ч их хөөрчихсөн "Сая Алтаргана наадамд очиход Тучинов намайг дагаж их явсан. Ага нутгийнхан нь түүнд их найддаг юм билээ" хэмээн өгүүлж байна. "Лондон-2012" паралимпийн наадмын эмэгтэйчүүдийн медалийн төлөө өрсөлдөөн маргааш болох бөгөөд манай олон улсын хэмжээний мастер Бямбасүрэнгийн Жавзмаа Лондоны цагаар 10:30-аас (Улаанбаатарын 17:30) сум тавьж эхлэх билээ. Б.Цагаанбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

songol buryad:
Bayar hurgey,amjilt hysey,uragshaa!!!
2013-09-04
Улз9009:
Агын буряд хүбүүд: Баатаржав, Тимур. Молодцы!
2012-09-08
buriad:
sain baian uu buryad zaluu yalaltyg awsand bayarlaj bn aa. nutyag negtendee sain saihnyg huseyee
2012-09-05
balbarai buriad:
goyxon bdaa baroo baroo daa Zeeye huuherheen mergeen ulsiin naadmiin suriin harwaand hamgiin olon turuulsen ni Dornodiin buriaduud bdag shuu dee
2012-09-04
20 буриад:
Манай буриадууд уулаасаа мэргэн харваач даа. Бахдаж байна аа
2012-09-04
buriad:
bolool bishguu bidniie 1 udaa bayarluulvashda mundag huvuun baivash
2012-09-04
ano:
OXY-n irgen bhad mongol udam geed soliorchih uym aa uyn doby mergen ene teree odoo bolio zugeer l orosiin buriyad geed l bichildee ed nar oorsdiigoo mongol geh ni buu hel mongoltoi neg ugsaatai gej helehees ch ichdeg sdaanuud tegeheer uyn mongol hol ochij hutsdaa.....
2012-09-03
tegeed mgl yum uu Buriad aum uu odoogiin haryalal n?
2012-09-03
ano:
OXY-n irgen bhad mongol udam geed soliorchih uym aa uyn doby mergen ene teree odoo bolio zugeer l orosiin buriyad geed l bichildee ed nar oorsdiigoo mongol geh ni buu hel mongoltoi neg ugsaatai gej helehees ch ichdeg sdaanuud tegeheer uyn mongol hol ochij hutsdaa.....
батбаян:
уухай, уухай
2012-09-03
erhii mergen mongolchuud mineee uuuuhaaaaiiii
2012-09-03
Bayar hurgie Mongolchuud chadna
2012-09-03