"Хүнсний чанар, аюулгүй байдал" сэдвээр сургалт явуулж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Хүнсний чанар, аюулгүй байдал, ургамал хорио цээрийн хяналт” сэдвээр мэргэжлийн хяналтын байгууллагуудын хүнс, ургамал хамгаалал, хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид, лабораторын шинжээчид, бизнес эрхлэгчдэд дөрвөн өдрийн сургалт явуулж байна. Сургалтын гол зорилго нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодисийн зөвшөөрөгдөх хэмжээ, үзүүлэлтийн талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт мэдээлэл, орчин үеийн лабораторын шинжилгээний багаж хэрэгсэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөж ажиллах зохистой дадлын талаар ойлголт, мэдлэг өгөхөд оршиж байгаа юм. Мөн тус сургалтыг Ховд, Дархан-Уул аймгуудад бүсчилэн явуулах юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ