Барилгын том оврын машин осолдож, хүүхэд амь алдав
Арван настай хүүхэд зуурдаар амь алдлаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын “Саппоро” төвийн ойролцоо барилгын зуурмаг дээш нь шахдаг том оврын автомашины хоолойны тулгуур зам дээр унажээ. Иймээс дор нь байсан машин дарагдаж, бага насны хоёр хүүхдээ хөтөлж явсан эмэгтэй тааралдаж, нэг хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан байна. Энэ явдал ажил тарах 18 цагийн үед болсон бөгөөд замын хөдөлгөөнийг багагүй хугацаанд саатуулж, иргэдийг цочирдууллаа. Уг машины жолооч хятад хүн байжээ. Хэргийн газар ОБЕГ, ЦЕГ, түргэн тусламжийншуурхай албаныхан ажиллаж, холбогдох арга хэмжээ авсан байна. Олны нэрлэдгээр гурвалжингийн тойруугийн зам удтал түгжрэлтэй хэвээр байна.




Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ