Л.Гантөмөр уулзалт хийнэ
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Төрийн ордонд 16.00 цагт Австралийн парламентийн төлөөллийг хүлээн авч уулзах тов гаргажээ.
Тус уулзалтаар нийслэлийн СБД-ийн 45-р сургууль Австралийн сургуультай шефийн холбоо тогтоох болсон талаар мэдээлэл өгнө.
Түүнчлэн Австралид ажиллаж, амьдарч байгаа Монгол уран бүтээлчдийн бүтээлийг Соёл урлагийн их сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны зүүн талын ханан дээр байрлуулж олны хүртээл болгох талаар ярилцаж мэдээлэл өгөх юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ