ОУХМ Б.Жавзмаа мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө
Паралимпийн наадамд байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд өрсөлдөж буй ОУХМ Б.Жавзмаа өнөөдөр мөнгөн медалийн төлөө харвана. Түүний өрсөлдөгч нь Бээжин-2008 паралимпийн аварга, дэлхийн хошой аварга, Азийн пара наадмын аварга БНСУ-ын Ли Хва Сүк байх юм. Жавзмаа түүнтэй өмнө хоёр удаа таарч 2009 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө, 2010 оны Азийн пара наадмын шөвгийн наймд ялагдаж байжээ. Одоо түүнийг ялсан тохиолдолд Лондон-2012 паралимпийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ