Хятадын дээд албан тушаалтны гайхмаар “уналт”

img

Хятадын Төв хорооны ерөнхий газрын удирдлагын албан тушаалд байсан Ли Жихуа бол БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн ойрын холбоотон. Арван жил бүр болдог хятадын төрийн дээд удирдлагуудын өөрчлөлт энэ жил болох ба тэрээр улсын тэргүүнд нэр дэвших хүмүүсийн түрүүнд явж байсан юм. Харин саяхан тэрээр илүү нөлөө багатай албан тушаалд томилогдож, Нэгдсэн Фронтын ажлын хэсгийн ахлагч болсон нь гайхмаар явдал боллоо. Энэ нь магадгүй Ли Жинхуагийн хүү Феррари машинтай осолдсон хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Энэ оны эхээр түүний хүү Бээжинд Феррари машинтай давхиж яваад осолдсон мэдээ бий бөгөөд хамт явсан хүмүүсийн талаар мэдээлэл болон түүний хүү өөрөө амьд байгаа эсэх нь ч тодорхойгүй байна. Олон нийтийн сайтуудаар энэ талаар бичсэн сэтгэгдлийг устгаж, хаасан байлаа. Төрийн албаныхны хахуулийн хэрэг олон нийтийн бухимдлыг ихээхэн төрүүлэх болсон бөгөөд эрх баригч элитүүдийн амьдралын хэв маягийг илчилсэн энэ хэрэг Ли Жинхуаг нэр дэвшүүлэхэд хэтэрхий ноцтой байсан гэж хятадын төв удирдлага үзсэн байж болох юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ