
Токиогийн захиргаа ням гаригийн өглөө Сенкаку арал орчмын усанд “судалгаа” хийсэн гэсэн бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хон Лэй энэ талаар даваа гаригт мэдэгдэл хийжээ.
“Япон улс уг аралтай холбоотой нэг талыг барьсан ямар ч арга хэмжээ хийсэн нь хууль бус бөгөөд хүчин төгөлдөр биш” гэсэн юм. Мөн арал нь эрт дээр үеэс л Хятадын захиргаанд байсан, өв газар гэдгийг илэрхийллээ.
Токиогийн захирагч Шинтаро Ишихара дөрөвдүгээр сард арлуудыг худалдан авах гэж оролдсоноор БНХАУ-ын Засгийн газрыг уурлуулсан юм.
Японы тал арлыг өөрийн харьяат болгох гэсэн ямар ч үйлдэл нь тусыг олохгүй хэмээн Хон хэлжээ.
Мөн 1960 оны Япон-АНУ-ын аюулгүй байдлын гэрээний дагуу арлын талаархи АНУ-ын байр суурийн талаар төлөөлөгч Хон хэлэхдээ тэрхүү гэрээ нь хүйтэн дайны үеийн хуучирсан зүйл, гэрээ нь Япон, Америк улсуудын хоорондоос хэтрэх эсвэл гуравдагч талын сонирхолд нөлөөлөх ёсгүй гэсэн байна.
“Бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд АНУ-ын тал байр сууриа өөрчилнө гэдэгт бид найдаж байна. Хятад Японы харилцаанд үүсээд байгаа хагарал нь БНХАУ уг арлыг захирах хууль ёсны эрхийг гажуудуулах гэж Япончууд хууль бус арга хэмжээ авах болсноос үүдэлтэй. Тэдгээр алхмууд нь үр ашиггүй, Хятад улс бүрэн эрхээ хамгаалах шийдвэрийг өөрчлөхгүй” хэмээн Хон хэлжээ.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ