
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан МАН-ын гишүүдийн хурлын талаар мэдээлэв. Уг хуралдаанаар Орон нутгийн сонгууль, Төсвийн тодотгол, Төрийн албаны хуулийг нийтийн алба болгох талаар ярилцсан байна. МАН-ын хувьд Орон нутгийн сонгуулийг улс төржүүлэх нь буруу. Тиймээс МАХН,-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгтэй байр суурь нэг байгаа гэв.
Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд чуулган дээр хамтарсан байр сууриа илэрхийлнэ гэдгээ мэдэгдлээ. Харин төсвийн хувьд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдлийг өгөх нь зүйтэй гэж үзэж байгааг МАН-ын төлөөлөл илэрхийлсэн төдийгүй халамжийг хэт хавтгайруулахгүй гэдэг асуудалд АН-ын шийдвэрийг дэмжжээ.
Үүний тулд төсвийн орлогын эх үүсвэр болон хямралын үеийн төсвийн төслийг хийхээр ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нар багтсан юм байна. Харин Төрийн албаны хуулийг нийтийн алба болгох тал дээр МАН-ын гишүүд чуулган дээр байр сууриа илэрхийлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ