
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар нударга зөрүүлэн Төрийн ордныг эгээтэй л спортын ордон болгочихоогүй. Тэдний хүч тэнцвэргүй тулааны талаар элдвийн яриа гарч, бүр хошин дуу хүртэл зохиогдож амжсан бөгөөд эрхэм гишүүд “Салаавч”, “Шанаа” гэх өвөрмөц хочтой болсон нь нууц биш. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өөрийнхөө даруухан, томоотой занг гайхан байж “Г.Баярсайхан надаас уучлалт гуйх ёстой.
Би элдвээр хэлүүлж, доромжлогдсон хүн” гэж тайлбар өгсөн байдаг. Хариуд нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ганц ч үгийн солиогүй тэр намайг цохисон.
Түүнийг шүүхэд өгнө” гэж мэдэгдсэн бөгөөд тэд парламентийн “ах нар”-аасаа баахан банга хүртсэн сурагтай. Тэгвэл гишүүн Г.Баярсайхан биеийн байдлаа үзүүлэхээр эмчид хандсан төдийгүй бүр өмгөөлөгч хүртэл хөлсөлсөн гэнэ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс уг зодооныг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрхэм гишүүдийг ирж мэдүүлэг өгөхийг шаардсан байна.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ