
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх өнгөрсөн сарын 27-ны өдрийн байдлаар иргэд, хуулийн этгээдээс нийт 1177 нэхэмжлэл хүлээн авчээ. Эдгээрээс 203 нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 749 иргэний хэргийг хянан шийдвэрлэснээс 37.3 хувь буюу 280 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 298 хүнд холбогдох 189 эрүүгийн хэргийг хүлээн авч, 26 хүнд холбогдох 12 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 239 хүнд холбогдох 156 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ