
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх асуудлын эхэнд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл байсан юм.
Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон 60 гишүүнээс 36 нь дэмжих нь зүйтэй гэсэн саналд нэгдлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ дахь МАН-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Тэд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг сайжруулж засах ёстой атал олонхоороо хүч түрэмгийлж асуудлыг шийдэж байна гэв. Түүнчлэн тус намын гишүүд УИХ-ын даргыг сонгохоос эхлээд олонхын бүлэг хууль зөрчиж байна гэдгийг дахин шүүмжилсэн юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ