
УИХ дахь МАН-ын удирдлагууд өнөөдөр 12.30 цагт Тусгаар тогтнолын ордны “Залуус” хөгжлийн төвд хэвлэлийнхэнтэй уулзаж, мэдэгдэл хийлээ. Тус намын зүгээс “Шинэчлэлийн” Засгийн газрын ажилд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Орон нутгийн сонгуулийн талаархи үзэл бодлоо хуваалцсан юм. Хууль зөрчин байж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Орон нутгийн сонгуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж буй гэх АН халамжийн мөнгөөр шоу хийж байна гэж тэд үзжээ.
Хүний хөгжил сангаас сар бүр хүүхдэд олгох 20 мянган төгрөг болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөгийн үлдэгдлийг нөхөж өгөх нь зүйтэй гэдгийг АН-аас мэдэгдсэн нь дээрх асуудлыг үүсгэсэн аж. МАН-ын удирдлагуудын зүгээс бусад халамжийн мөнгийг танаж, хүүхдэд өгөх 20 мянгаар сонгуулийн шоу хийж байна хэмээн АН-ыг буруутгасан юм. Мөн өмнөх Засгийн газрын шийдвэрээр Хүний хөгжил сангаас ард иргэдэд тарааж байсан “Эх орны хишиг” буюу 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ