
Хэсэг залуус нэгдэн "Залуучуудын үе тэнгийн боловсролыг дэмжих 10 хоногийн аян”-ы хүрээнд Улсын Их дэлгүүрээс Арслантай гүүр хүртэлх явган хүний зам дагуу байрлах 67 траншейны эргэн тойрныг цэвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулжээ.
Мөн тухайн таган дээрх будгийг сэргээж, залууст хандсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөмжийг зургаар илэрхийлж, тэдний тулгамдсан асуудалд эерэг мессеж өгөх ажлыг хийсэн байна. Олон оронд зохион байгууллагддаг энэхүү арга хэмжээ нь залуучууд, олон нийтийн анхаарлыг нэг цэгт төвлөрүүлж, сөрөг хандлагыг өөрчлөх ач холбогдолтой гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ