Олон улсын зөвлөх хэвлэлийнхэнтэй уулзалт хийж байна
Бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон бичил уурхайчдын хувьд хамгийн чухал асуудал байдаг. Иймд бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, бичил уурхайн ХХАБ-ын асуудлыг эрхлэх бүтэц тогтолцоотой болгох чиглэлээр зөвлөгөө өгөхөөр Швейцарийн Хөгжлийн Агентлагийн урилгаар олон улсын зөвлөх Майкл Прийстер хүрэлцэн ирж манай улсад ажиллаж байна. Тэрээр бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, бүтэц тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийж, уулзалт зохион байгуулж байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ