
Олны хайр хүндэтгэлийг “Ногоон бүс” киноны Жон Коффигийн дүрээр татаж, дэлгэцийн олон дүр бүтээсэн алдарт жүжигчин Майкл Кларк Дункан өчигдөр шөнө нас барлаа. Майкл долдугаар сараас хойш зүрхний шигдээсээр эмнэлэгт хэвтэж, бие нь дээрдэхгүй байсаар ийнхүү 54 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Бие хамгаалагч байсан тэрээр 30 насандаа энэ ажлаа орхиж, жүжигчний карьераа эхлүүлсэн байна. Алдарт “Армагеддон” кинонд Брюс Уиллисын хамтаар тоглож байсан Дункан хэд хэдэн хүүхэлдэйн кинонд дуу оруулсан юм.
Түүнийг хайрлаж хүндэлдэг олон энгийн болон алдартай хүмүүс түүнийг үргэлж санан дурсаж байхаа илэрхийлсээр байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ