Сэжиг бүхий зүйл илрүүлсэн ажилтанг шагнав

img

"Чингис хаан" олон улсын нисэх буудлаас өнгөрсөн сарын 24-ний өдөр сэжиг бүхий ууттай зүйл илэрч, тухайн өдрийн өглөөний зарим нислэгүүд хойшилж байсан билээ. Тэрхүү сэжиг бүхий зүйлийг хогийн савнаас олж, илрүүлсэн  Олон улсын бүртгэлийн танхимын үйлчлэгч, “ICO” ХХК-ийн ажилтан Б.Одсүрэнг ИНЕГ-ын даргын тушаалаар баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. Түүнийг өндөр хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажилласан, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mash zuv shiidver baina.tuuniig shangaj baigaad talarhaj baina.mongolchuud bugd iim shudraga eh orniihoo tuluu baigaasai.
2012-09-05
Bi:
Бусад орны туршлагаас харахад ийм нийгмийн идэвх болон иргэний өндөр ухамсартай, нийгэмдээ сайн үйл хийж хүмүүстээ хотын дарга Ерөнхий сайд нар нь өндөр шагнал өгч зориуд нийтийн өмнө хүндэтгэл үзүүлдэгийг Бат-Үүл дарга хэрэгжүүлээсэй дээ. Эерэг үр дагавар ихтэй байдаг гэсэн.
2012-09-05