
Нэгэнтээ олон улсын тэмцээнээс уг өргөмжлөлийг хүртэж байсан загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл ээж болох бэлтгэлээ базааж явна. БНСУ-ын алдартай загвар зохион бүтээгч Андрей Ким агсны ивээлд багтаж, загварын сургуульд нь сурахын зэрэгцээ томоохон агентлагт ажиллах болсон тэрбээр олны танил улстөрч, бизнесмэнтэй нэр холбогдож байсан удаатай. Өөрийн гэсэн загварын сургууль байгуулж, Солонгосын чадварлаг дизайнеруудтай хамтарч ажиллахыг хүсч явдаг модель бүсгүй амьдралынхаа ханиар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахыг сонгосон юм.
Нэр алдар, хөрөнгө мөнгөтэй эрчүүдээс илүү энгийн зантай, ажил хэрэгч залууг хайрласан Г.Оюунгэрэл “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн найз нөхөддөө ойлгуулсан байдаг. Ойрын хугацаанд хуримын тов дуулгахгүй гэж мэдэгдсэн ч, хөл хүндтэй болсон учир албан ёсоор гэрлэлтээ батлуулахыг хүссэн түүний саналыг нөхөр нь дуртайяа дэмжжээ.
Монголын загварын ертөнцөөс топ модель горьдохооргүй чадварлаг загвар өмсөгч хэмээн өөрийгөө үнэлсэн мисс бүсгүй хэдэн жилийн өмнө “Gorgeous Gerlee” DVD гаргаж, загварын “акул”-уудаас өндөр үнэлгээ авч байсан билээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ