
“Оддын эрэлд-2” болон “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдааны ялагч, “Universe best songs-2011” наадмын дэд байрын шагналт, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын гоцлол дуучин гээд чамлахааргүй урт гуншинтай Л.Насанбуянгийн стиль ийн өөрчлөгдөж. “Зууны манлай эстрадын дуучин” Б.Сарантуяагийн ганц шавь гэгддэг тэрбээр ихэвчлэн поп дуугаар занималдах дуртай.
Энэ ч утгаараа, өнгөрсөн жил “Мартагдашгүй” нэртэй анхны цомгоо гаргасан бөгөөд цаашид бүх төрлөөр өөрийгөө сорино гэж мэдэгдсэн. Тиймээс рок альтернатив дууны ертөнцөд хуруу дарам цөөхөн байдаг эмэгтэй дуучдын тоог нэмэхээр шийдсэн үү, яасан. Гадаад төрхөө ихэд анхаарч, хамтарч ажилладаг дизайнерууддаа рок стилийн өвөрмөц загвартай хувцас урлах захиалга өгсөн байна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ