БНАСАУ-д Болавен шуурганаар 48 хүн нас баржээ

img

Болавен хуй салхи БНСУ-аас цаашлан БНАСАУ-ыг чиглэн явсан билээ. Өнгөрсөн долоо хоногт Солонгосын хойгт хүрсэн халуун орны циклон 48 хүний амийг авч, 21 мянган айл орон гэргүй үлджээ. Мөн шуурганаар 50 гаруй хүн шархдаж, хэдэн арван мянган гектар талбай ургац сүйдсэнийг даваа гаригт БНАСАУ-ын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. Хаалттай, дайнч Хойд Солонгосын 1990-ээд оноос хойш нэрвэгдээд байгаа өлсгөлөн даамжирч ард иргэдээ тэжээж дийлэхээ байсан бөгөөд олон улсын байгууллагуудаас хүнсний тусламж хүсэх болсон. БНАСАУ-д байгаа хүмүүнлэгийн байгууллагын ажилчид тэжээлийн хомсдол өндөр хэмжээнд хүрснийг хэлж байсан. Жилийн эхээр АНУ-тай хүнсний тусламж авах гэрээ хийсэн ч пуужин хөөргөсөн дуулианаас болж энэ гэрээ цуцлагдсан билээ. Тус улс аль хэдийнэ долдугаар сарын сүүлээр хүчтэй аадар бороо, үерээс болж сүйрэлд өртөөд байгаа юм. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр онцгой байдал зарлаж, яаралтай тусламжийн хүнс хүргүүлэхээр болжээ. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ