
“AntiSec” нэртэй хакерын бүлэглэл даваа гаригт Apple-ын нэг сая гаруй UDID код байгаа хэмээн нэгэн файл интернетэд байршуулсан юм. UDID гэдэг нь 40 тэмдэгт бүхий, Apple-ын төхөөрөмж бүхэнд байдаг код байдаг. Тэд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны нэгэн ажилтны зөөврийн компьютерээс 12 сая Apple-ын төхөөрөмжийн код олж авсан гэсэн байлаа. Ажилтныг Кристофер Стангл гэсэн юм.
Стангл нь ХМТ-ны Бүсийн Кибер ажилгааны багт ажилладаг хэмээн “Wired” сэгүүлд бичжээ.
Тэдгээр 12 сая кодыг ХМТ хэрэглэгчийг нь олоход ашигладаг гэсэн таамаглалыг “AntiSec” дэвшүүлжээ.
Бүлэглэл уг файлтай хавсарган нийтэлсэн мэдэгдэлдээ тэд зөвхөн нэг сая кодыг л нийтэлсэн бөгөөд тэдний бүтэн нэр, утасны дугаар, хаяг гэх мэт мэдээллүүдийг арчсан гэсэн байлаа.
“AntiSec” бүлэглэлийн энэ мэдэгдлийн талаар ХМТ хэлэхдээ тэдгээр файл нь тэдний ажилтан болон компьютертэй холбоотой, ийм мэдээлэл агуулж байсан гэсэн ямар ч баримт байхгүй гэсэн юм.
Дани дахь Канадын Тагнуулын төв газрын интернет гэмт хэргийг хариуцсан тусгай ажилтан Петер Круз нийтлэл үнэн байгааг баталсан бөгөөд өөрийнх нь гурван төхөөрөмжийн мэдээлэл тэр дунд байгааг хэлжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ