ОУАЭА-ийн мэргэжилтэнтэй хамтран ажиллалаа

img

ОУАЭА-ийн техник хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй “ Эмнэлгийн салбарын цацрагийн хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд ЦЭГ-ийн Цацрагийн хяналтын газрын  мэргэжилтнүүд ОУАЭА-ийн мэргэжилтэн Мохамед Хассан Харитатай хамтран ажиллалаа.

Уг ажлын явцад “Рентген оношлогооны зургийн чанарыг сайжруулах, рентген шинжилгээний үеийн өвчтөнд үзүүлэх цацрагийн тунг бууруулах арга зам” сэдэвт үндэсний семинарыг зохион байгуулж, Шастины нэрэмжит Клиникийн III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн рентген кабинет ангиограф, компьютерт томограф, ерөнхий радиографийн кабинетуудад практик, дадлага ажлууд хийлээ. Сургалт, семинарт 18 эмнэлгийн 25 рентгений эмч, техникчид оролцсон байна.

Мөн ОУАЭА-ийн мэргэжилтэн ноён Мохамед Хассан Харитатай хамтран ЭМЯ-нд уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтын үеэр ОУАЭА-ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн өмнөд Азийн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй “Эмнэлгийн салбарын цацрагийн хамгаалалтыг сайжруулах” төслийн ажлын чиглэл, зорилтын талаар ярилцаж, энэхүү төслийг манай улсын эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжүүлэхэд Цөмийн энергийн газар, ЭМЯ–наас хамтран ажиллах ажлын чиглэл, “ Эрүүл мэндийн салбарт цацрагийн хамгаалалтыг сайжруулах талаар ойрын үед шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ