Гахайн өвчин гарчээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын I багийн нутаг дэвсгэрт оршин суух Ц, М нарын гахайн сүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчин илэрчээ. Уг онош Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар батлагдсан байна.
Тиймээс Дархан сумын Засаг даргын 2012 оны есдүгээр сарын 03-ны өдрийн захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоолоо. Хорио цээр тогтоосон бүсэд ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Энэ сарын 03-ны байдлаар дээрх хоёр айлын гахайн сүрэгт 43 торой үхжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ