Хүний эрхийн дэд хорооны даргыг томилов

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал Төрийн ордны “Г” танхимд болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.

 Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар   уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах  болсон үндэслэлээ  Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж оршин суугчид олширсон. Үүнээс үүдэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа тул тус аймгийн Ханбогд суманд сум дундын шүүх  байгуулах шаардлага гарсан тухай дуулгасан.

 Хууль санаачлагчид шүүхийг  гурваас таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулах санал гаргаж буй. Энэхүү сум дундын шүүхийн бүрэлдэхүүнд багтсан ажилчдын амьдрах болон ажиллах байрыг Өмнөговь аймгийн Засаг дарга  шийдэх боломжийг  судалж байгаа аж.  Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр батлахыг гишүүдийн нэгдсэн саналаар дэмжсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Төсвийн тодотголоор хууль хяналтын байгууллагад 981 сая төгрөг нэмэгдэж төсөвлөгдсөн байгаа. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч соён гэгээрүүлэх ажиллагааг явуулах хэрэгтэйг   УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуралдааны үеэр онцлов.  Ингээд уг  тогтоолын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.  Мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Байнгын хорооноос оруулах хуулийн төсөл байнгын хорооны хэлэлцэх гурав дахь асуудал байв. Хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулттай болон санал хэлэх гишүүн байгаагүй.

 Тиймээс оруулж ирсэн төслийг эхний хэлэлцүүлгийг баталсан юм. Төгсгөлд нь  Хүний эрхийн дэд хорооны даргаар Ардчилсан намаас Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн бөгөөд гишүүдийн 100 хувийн нэгдсэн саналаар дэмжлээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

garaa:
1 hunii toloo ch yavah estoi shuu.ui ch hiihgui hevteed baivaa
2013-04-24
zo:
КОИИУНИМТУУД Л 100/ -Р БАТАЛДАГ БАЙЖ БИЛЭЭ,СҮҮЛИЙН ҮЕИЙН ЯВУУЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭНҮҮД НЬ 70-80 ААД ҮН ШИГ САНАГДААД БАЙДАГ БОЛЛОО ШҮҮ
2013-01-12
ene ardchilsan namiin gishuud bugd darga said bolloo doo tiim ch darga tiim ch ded darga geed darga boloogui ulsiin ih hurliin gishuun gej algaaaa
2012-09-05
ЗАЛУУ:
МОНГОЛ ЗАЛУУГ БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫХАН ЗОДОЖ АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨЖЭЭ http://www.mglradio.com/
2012-09-05
Ёооо БОЛИОСОЙ Энэ одоо НАРИЙН НАМСРАЙ шив дээ ...хахаха
2012-09-05
zochin:
ter ene gesen jigteihen tom hulgaichuud baih yum.mongol ulsiinhaa tuluu yu hiihee haruulah heregtei.uneheer ineedtei.todorch garch tomorch chadahgui l baigaa yumdaa.hen ch tahihgui baagii baina.hunii erh mongold zorchigduud baina daa.mongol hun mongol orondoo ami nasaa aldaj baih yum.mongold mongol hun l erdene baimaar.
2012-09-05