Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаантай

img

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "А" зааланд болно. Тус хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Түүнчлэн 14.30 цагаас "Б" танхимд  Нийгмий бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болно.

Уг хуралдаанаар  Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэнэ. Тус байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ