iPhone 5 тун удахгүй танилцуулах бололтой

img

Apple-ын дараагийн ухаалаг гар утас тун удахгүй нээлтээ хийх бололтой. Шинэ утасныхаа нэршлийг ч албан ёсоор хүмүүст зарлаагүй нууцлагдмал компани өчигдөр хэвлэл мэдээллийн ажилтнуудад урилга илгээжээ. Зөвхөн урилгаар оролцох уг арга хэмжээ ирэх лхагва гариг буюу есдүгээр сарын 12-нд болох бөгөөд шинэ iPhone утасны нээлтийн ажиллагаа хэмээн таамаглаж байна. Урилган дээрх зурган дээр “12” тооны сүүдэр “5” гэсэн тоо байгаа бөгөөд шинэ утасны нэршил iPhone 4G эсвэл үүнтэй төстэй биш харин iPhone 5 байх нь батлагдаж байх шиг. Өмнөх загваруудаа бодвол илүү том, өргөн дэлгэцтэй, хурдан процессор болон илүү жижиг холбогчтой байна гэсэн таамаг байгаа. Мөн хэрэглэгчидийн урьдчилсан захиалгыг есдүгээр сарын 12-ноос авч эхлэх бөгөөд үүнээс есөн өдрийн дараа есдүгээр сарын 21-нд худалдаанд гарах талаар iMore блогт бичжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ