Шоовдор намуудын шаардлага

img

УИХ-ын дарга З.Энхболдод МАН, ИХН, ЭНН, МУНН, ХХН-аас шаардах бичиг хүргүүлжээ. Тэд парламентын АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ. Уг бичигт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол төрийн удирдлагын байгууллага бус, тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тул улс төрийн намуудын оролцоог аль болох багасгаж, тэднээс хараат бус байх, иргэд мэдлэг, чадвартай хүнийг сонгох үүднээс сонгуулийн тогтолцоог мажоритар системээр явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн сонгогчдын саналыг дан ганц автоматжуулсан төхөөрөмжөөр тоолох нь хангалтгүй учраас хяналтын тооллого заавал хийх, сонгуулийн хороодыг төрийн албан хаагчдаас бүрдүүлэхээр зааснаас ухарч улс төрийн намуудын төлөөллөөс байгуулахаар болсон нь сонгуулийн үр дүнг баталгаажуулах, сонгууль зохион байгуулах ажлыг улс төрийн зүй бус нөлөөнөөс ангид байлгах зарчимтай харшилж байна гэв. Цаашилбал Сонгуулийн ерөнхий хороо аймаг, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар, мөн сонгуулийн хороо өөрсдөө гишүүнээ хасах, орон гарсан гишүүнээ нөхөхгүй байхаар оруулсан байна. Энэ байдал нь сонгуулийн хороодыг улстөржүүлсэн талцал, эцэс төгсгөлгүй маргаан зөрчлийн эхлэлийг тавина гэж үзсэн байна. Ялануяа хуулийн төсөлд Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, сонгуульд оролцохыг үүрэг болгон сонгуульд оролцоогүй бол иргэнд хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Энэ нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж санал өгөөгүй иргэнийг шийтгэдэг авторитар дэглэмийн үеийн алхам болно гэжээ. Мөн аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугч байхаар тусгасан нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар дүүрэгт байнга оршин суугчаас гадна уг дүүргийн нутаг дэвсгэрт ажил, хөдөлмөр эрхлэгч иргэн нэр дэвших эрхтэй байгаа. Монгол Улсын хүн амын тал хувь шахам нийслэлд ажиллаж, амьдарч байгааг харгалзсан онцлог зохицуулалтыг тусгаагүй, хэт нэг талыг барьсан хувилбар болжээ хэмээн дээрх намууд үзэж байна. Түүгээр ч зогсохгүй 2012 оны аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн төсөл нь Улсын Их Хурлаас гаргасан Хүний эрхийн Үндэсний хөтөлбөрт тодорхой тусгагдсан сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчилж болохгүй тухай заалтыг зөрчсөн гэсэн байр сууринаас ханджээ. Хуулийн төсөлд нам, эвсэл нэр дэвшигчдээ нэгдсэн нэг жагсаалтаар нэр дэвшүүлэх нэр дэвшигчдийн жагсаалтын эхнээс уг нам, эвсэлд хуульд заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох, хэрэв тухайн дараалалд байгаа нэр дэвшигч нь сум, баг, хорооноос сонгогдсон байвал дараагийн хүнийг сонгогдсонд тооцохоор заасан нь нэр дэвшигч нэрийн жагсаалтаас гулсаж сонгогдохоор ойлгогдож байна. Энэхүү нэр дэвшигч гулсахтай холбогдох зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд тусгасан боловч Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон байдаг. Аймаг, сум, дүүрэг, хороонд өөрийн салбартай улс төрийн намууд орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор хуулийн төсөлд заасан нь улс төрийн бусад нам адил тэгш сонгуульд оролцох боломжийг хязгаарласан, сонгуулийн сурталчилгааг бүх нам, эвсэл, нэр дэвшигч адил тэгш явуулах хуулийн зохицуулалт байхгүй зэрэг хууль зөрчсөн, амьдралд нийцэхгүй, эрх баригч намуудад хэт үйлчилсэн зүйл заалтаа өөрчлөхийг шаардсан байна. Энэ шаардлагыг хүргүүлсэн намууд хүний эрх, эрх чөлөөний стандартад нийцүүлэн төслийг засч залруулах арга хэмжээ авахгүй бол улс төрийн тэмцэлд бүхий л арга хэлбэрээр орохоос аргагүй болохыг анхааруулж байна гэжээ. Х.Улз

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sad:
uu teneg ardchilaliinhaan ta nar mudhun deed tengert but nerguulnee
2012-09-06
Bat:
Goyo helsenshuuu demjij bna ho ajil hiideguud ni uragshaa hiideggyinuud hoishoo shu MAN aa kkkk
2012-09-06
СОНГОГЧДЫН 1 ХУВИЙН САНАЛ Ч АВЧ ЧАДАХГҮЙ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ӨӨРСДИЙНХ НЬ НАМЫН ГИШҮҮД Ч САНАЛАА ӨӨРСӨД НЬ ӨГДӨГГҮЙ ИЙМ НАМАНЦАРУУД ХЭРЭГ БАЙНА УУУУУУУ
2012-09-05
үүү:
СОНГОГЧДЫН 1 ХУВИЙН САНАЛ Ч АВЧ ЧАДАХГҮЙ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ӨӨРСДИЙНХ НЬ НАМЫН ГИШҮҮД Ч САНАЛАА ӨӨРСӨД НЬ ӨГДӨГГҮЙ ИЙМ НАМАНЦАРУУД ХЭРЭГ БАЙНА УУУУУУУ
2012-09-05
шоовдорууд хойшоо лидерүүд урагшаа
2012-09-05
Bat:
Goyo helsenshuuu demjij bna ho ajil hiideguud ni uragshaa hiideggyinuud hoishoo shu MAN aa kkkk