Хотын дарга Багануурт ажиллав

img

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар өчигдөр Багануур дүүрэгт ажиллажээ. Нийслэлийн Засаг дарга уулзалтын үеэр нийслэлд хийж байгаа, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар товч мэдээлэл өгч, гэр хорооллыг амны сууцтай болгох, үүний тулд зайлшгүй дахин төлөвлөлт хийх хэрэгтэй байгааг хэлсэн байна. Уулзалтад оролцсон иргэд Багануур дүүргийг хөгжүүлэх, бие даасан хот болгох тухай асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Багануур дүүргийг аж үйлдвэрийн хот, дүүргийн төв болгохоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол,  2030 оны чиг хандлагад тусгасан байгааг дурдаад, нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай хууль батлуулахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг өгчээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

T:
SONSGOLOND HEZEE AJILLAH VE
2012-09-06