Д.Болд машины цуглуулга, дээлний загвараараа гайхуулдаг болов
Төрийн соёрхолт дуучин Д.Болд сүүлийн үед монгол поп урсгалын дуунуудаасаа илүү машины цуглуулга, дээлний загвараар гайхуулдаг болжээ. Шоу тоглолт, арга хэмжээ, реклам сурталчилгаа гээд л цаг ямагт дээл өмсч явах болсон түүнийг хараад зарим хүмүүс “С.Жавхлантай сүжрээд дээлнээс салахаа больж. Нөгөөх нь ард иргэдээ дээлээр хувцаслана гэж өвчигнөж явахад энэ Д.Болд бас урлагийнханд дээл сурталчлаад эхэллээ” хэмээн жиг жуг хийлцсэн удаатай. Тэгвэл дэлхийд алдартай брэндийн хувцаснаас дутахааргүй үнэтэй, хийц загвараараа хэнбугайг ч дуу алдуулмаар дээлийг ганцхан Д.Болд л өмсч яваа юм байх. Дуучин залуу эдэлж хэрэглэж буй бүхэндээ тун ч сонголттой ханддаг болохоо илэрхийлсэн бөгөөд “Урьд нь би дандаа дэлхийд алдартай брэндүүдээс сонголт хийдэг байсан. Харин одоо үндэснийхээ хэв маягийг дээдэлж, дээлээр гоёх нь таалагдаж байна. Гар аргаар урласан, хээ хуар нь бусдаас өвөрмөц, хийц материал нь хамгийн тансаг гэж хэлэхэд ч буруутахгүй эдгээр дээл маань жийпний үнэтэй” гэж бахархсан аж. Түүнд 500 саяын үнэтэй автомашины цуглуулга байдаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Харин одоо хамгийн отгон Төрийн соёрхолт дуучин маань нэг нь л гэхэд жийп машины үнэтэй дээлний цуглуулгатай болсон учраас чадварлаг дизиайнерууд түүний гоёлыг урлахаар битүүхэндээ өрсөлдөж байгаа гэсэн шүү.






Р.Есүй
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ