Улаанбаатарт хур тунадасгүй 9 хэм дулаан

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна. Өглөө 05 цагийн байдлаар  4 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ