
Зуны ХХХ олимпоос мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт “Зөн билгийн тулаан-2” нэвтрүүлгийн ялагч, үзмэрч Т.Замандын хүргэнээр тодроод байгаа. Бага охинтой нь үерхээд нэлээд хугацаа өнгөрч байгаа боксчин хүргэнээ ихэд магтаж, гэр ахуйн ажилд сүрхий оролцдог болохыг нь гайхав.
“Төгсөө маань нүүж суух, бууз хуушуур хийхэд үргэлж тусалдаг юм. Олимпоос медаль авсан мундаг тамирчин гэж ерөөсөө их зан гаргадаггүй. Тийм болохоор би Төгсөөдөө хайртай. Охид маань ч үүнийг мэднэ” хэмээн өгүүлсэн Т.Заманд амьдралын зовлон бэрхшээлийг багагүй туулсан туршлагаа хуваалцаж, таван охиндоо багагүй сургамж хайрласан гэдэг. Одоогоор хамтын амьдрал зохиох эсэх нь тодорхойгүй байгаа залуу хосын үерхлийг хоёр гэрийнхэн нь ихэд дэмждэг бөгөөд үзмэрч Т.Заманд ч өөрийнхөө хэмжээнд ирээдүйн хүргэнээ чамгүй судалсан гэдэг нь тодорхой биз ээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ