Халдварт өвчний 150 тохиолдол бүртгэгджээ

img

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт 12 төрлийн халдварт өвчний 150 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс  цусан суулгаар өвчилсан хүн 58 байгаа бол гахай хавдар туссан 24 хүн байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан тус эмнэлгээс сургууль, хүүхдийн байгууллагуудад халдварт өвчнөөс сэргийлэх санамж, зөвлөмжүүдийг хүргүүлсэн байна. Түүнчлэн ирэх сарын 01-нээс улаанууд, улаанбурхан, гепатит А-гаас сэргийлэх нэмэлт дархлаажуулалт хийх асуудлыг судлан боловсруулж эхэлжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ