
Бөөрний архаг болон хурц дутагдалтай хүний тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан эмчилгээ, оношлогооны асуудлуудыг судалгаа, тооцоон дээр үндэслэн цогцоор нь шийдвэрлэх талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр яамны мэргэжилтнүүд болон Дотрын өвчин судлалын салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж санал солилцсон байна.
Одоогийн байдлаар бөөрний дутагдалд орсон өвчтнүүдийн гол эмчилгээ болсон гемодиалезын аппарат Улсын Клиникийн төв эмнэлэгт 30, Клиникийн II эмнэлэгт дөрөв, Бүсийн оншлогоо эмчилгээний төвд хоёр байгаа боловч хүрэлцээгүй байдаг. Иймээс шаардлагатай тоног төхөөрөмжөөр яаралтай хангах, мэргэжлийн эмч, ажилтнуудыг бэлтгэх, сургалтад хамруулах талаар ярилцжээ.
Түүнчлэн манай улсын хүн амын дунд цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээсээр өвчлөн нас барах явдал ихээр гарч байгаа тул энэ чиглэлээр үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулан шинэчлэх хөтөлбөр боловсруулж ажиллахаар боллоо.
Ийнхүү хурлаар ярилцсан асуудлуудыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайд салбар зөвлөлийнхөнд хоёр ажлын хэсэг байгуулан төсөл боловсруулж, түргэвчилсэн судалгааг 14 хоногийн хугацаатай хийх үүрэг өгөв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ