Үнэгүй лавлагааг хоёр өдөр олгоно

img

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр энэ сарын 10-нд тохионо. Үүнтэй холбогдуулан энэ сарын 7,11-ний өдрүүдэд өглөө 09.00-11.30 цагийн  хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн мөрдөн байцаалтын хэргээс архивын лавлагаа, цагаатгасан тухай магадлалын хуулбараар үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон. ТЕГ-ын Тусгай архивт Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комисс, Онц бүрэн эрхт комиссаар шийтгэгдсэн 30 гаруй мянган хүний мөрдөн байцаалтын хэрэг байдгаас 28 мянга гаруй хүний хэргийг цагаатгасан байдаг. 1998 онд “Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль батлагдан гаргаснаас хойш нийт 40 гаруй мянган иргэний хүсэлтийг хүлээн авч, 35 мянга гаруй хүнд архивын лавлагаа магадлалын хуулбар авчээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ