УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ

img

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Лувсандагвын Амарсанааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Мэргэжлийн байгууллагын албан ёсны зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс Иргэний шинэчилсэн бүртгэлийн “Хүний биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийн сан”-гийн программ гэмтэж, мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдсан хэрэг гарсан юм. Энэ нь Л.Амарсанаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсантай холбоотой гэж Засгийн газар үзсэн байна.

Бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цэсэнгийн Пүрэвдоржийг томилж, Бүртгэлийн хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгожээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DARHANII BAISHIN YULBERLEHIINHEN:
AMARSANAA min dee taiban tetgebertee suugaachee chinii ue ongorood baihad uhehee huleegeed boosoo tuugeed buluugaa maraad darhanchuudaas uichlalguigaad uheeree HAYNHIRBAA ta 2
2012-09-05