Шатрын олимпиад өндөрлөхөд гурван даваа үлдлээ

img

Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 9-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Тус олимпиадын наймдугаар тойргийн тоглолт урд шөнө явагдаж Монгол Улсын эмэгтэй баг Данийн багийг 3,5:0,5-аар хожсон бол эрэгтэй шатарчид маань Италийн багт 1:3-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. 120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын эмэгтэй баг энэ тойрогт 51 дэх чансаатай Данийн бүсгүйчүүдийг давамгайлан ялсан байна. Манай багаас ганцхан хоёрдугаар ширээнд их мастер Т.Батчимэг өрсөлдөгчтэйгээ тэнцэж, их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Д.Янжиндулам, Б.Анхчимэг нар хожлоо. 8 өргөөс 5 ялалт авч, 27 дугаар байрт яваа эмэгтэй шатарчид маань есдэх тавилдаа Эквадорын бүсгүйчүүдтэй тоглоно. 150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн Монголын эрэгтэй шатарчид энэ удаа таван их мастертай Италийн багтай тоглоход олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Ц.Батчулуун нар "эвийн гэрээ" байгуулж, их мастер Д.Шаравдорж,ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал нар учраадаа ялагджээ. Одоогоор манай шатарчид багийн нийлбэр дүнгээр 4 хожил, 1 тэнцээтэй 60 дугаар байрт жагсаж байна. Өнөөдөр болох Олимпиадын есдүгээр өргийн тоглолтод манай эрэгтэй шатарчид бас л их мастеруудаар хахсан, 34 дэх чансааны Шведийн багийн аманд очно. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chi shatar meddeg ymuu. manaihan sain yavj bna shdee. hun amiin toonoos bas shaltgaaldag yum
2012-09-06
DUNDAJIL YM BNA,TURUULDEGUIGEES HOISH,IH SURJIGNEED YAH VE DE
2012-09-06
chi shatar meddeg ymuu. manaihan sain yavj bna shdee. hun amiin toonoos bas shaltgaaldag yum