
Монголд анх удаа “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурал болох гэж байна.
Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази номхон далайн орнуудын элэг судлалын холбоо, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулах байгаа энэхүү хурал Тусгаарт тогтнолын ордны хурлын их танхимд энэ сарын 7-9 хооронд болно. Энэхүү хуралд 14 орны 350 гадаадын зочид төлөөлөгч, эмч, судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирж Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлага, орчин үеийн эмчилгээний талаар хуралдана.
Мөн энэ хурлын үеэр дэлхийд салбартаа тэргүүлдэг Япон, Тайван, Солонгосын эрдэмтэн, эмч нар иргэдэд зориулж вируст гепатит, элэгний хатуурал, элэгний хавдарын талаар үнэ төлбөргүй лекц унших юм. Лекц СТӨ-нд энэ сарын 07-ны 13.00 цагт болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ