Софт теннисчид хүрэл медаль хүртжээ
БНСУ-д болж буй "Mungyeon International Championship" софт теннисний олон улсын тэмцээний эрэгтэй хосын төрөлд Монголын тамирчид хүрэл медаль зүүсэн байна. Манай олон улсын хэмжээний мастер У.Баясгалант, Г.Энхтүвшин нар амжилттай тоглож медалийн болзол хангажээ. Уг тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго болж явагддаг онцлогтой билээ.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ