“Чингис хаан” одонг Их хааны мэндэлсэн өдөр олгож байх төсөл өргөн барив

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 21 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ж.Баярцэцэг нар УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барьлаа. “Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон бөгөөд энэхүү одонг Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр хүртээхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолд заасан байдаг. Өргөн барьсан тогтоолын төсөлд энэхүү төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан Их хааны мэндэлсэн өдөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан. Түүнчлэн, “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх болон шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар тусгасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene tsag yeteigee niitsehgui bgaa odon medal,tsol hergemuudiig yah gej bna?
2012-09-06
ene Chinggis nertei arhi baar savnuudiin neriig n soliochee utga yumaa gants hairlaj hundelj yavdaa hunee hogiin arhi baar savnii surchilgaa bolgood
2012-09-06