С.Энхбат: Зам тээврийн осол 50 хувиар буурсан

img

Замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга С.Энхбаттай ярилцлаа. -Тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулж байгаа. Ингэснээр замын ачаалал буурч байна уу? -Ер нь хүмүүс харж байгаа. Замын хөдөлгөөний ачаалал багассан. Бидэнд ирж байгаа санал мэдээллээс үзэхэд ихэнх нь зөв зүйтэй асуудал гэж үзэж байна. Ганц нэг хүмүүс таксийг яагаад нэгдүгээр эгнээгээр явуулж болохгүй байгаа юм бэ гэж гомдоллож байгаа. Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг явуулж байгаа нь хүмүүсийг хүрэх ёстой газартаа цаг тухайд нь хүргэх зорилготой. Энэ бол нийслэлийн ард иргэдийн санал санаачлагыг дүгнээд нийслэлийн Иргэдийн хурал дээр хэлэлцэж санал нэгдээд тогтоолоо гаргаад, нийслэлийн Засаг дарга захирамжаа гаргаж хэрэгжүүлж байгаа ажил. Нийслэлийн хэмжээнд 100 машин байлаа гэж бодоход 100 машины 20 нь хөдөлгөөнд оролцохгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр манай ард иргэд хөдөлгөөнд оролцож байхдаа замын түгжрэл ямар байгааг харж байгаа. Үүний нэг илрэл нь бидэнд ирж байгаа зөв зүйтэй ажил болж байна гэсэн иргэдийн санал. -Зөрчил гаргаж байгаа жолооч нар байна уу. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа вэ? -Зөрчил гаргаж байгаа жолооч мэр сэр байгаа. Энэ тохиолдолд бид зохих арга хэмжээ авч байгаа. Өглөөний долоон цагаас үдшийн 22 цагийн хооронд хяналт шалгалт явуулж байна. Яаж хяналт тавьж байгаа вэ гэхээр нэгдүгээр эгнээнд нийтийн тээврээс бусад машин явж байна уу, улсын дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл явж байна уу, замын хөдөлгөөний бусад дүрэм журмыг зөрчиж байна уу гэдгийг ил болон далд хэлбэрээр хянаж байна. Далд хэлбэрээр хянана гэдэг нь камерын бичлэг болон бусад баримт материалуудыг бүрдүүлж зөрчил гаргасан тээврийн хэрэгсэлд газар дээр нь арга хэмжээ авч дахин зөрчил гаргаж байгаа жолооч нарт эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч байгаа. Ингээд бид нарын тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, эсэргүүцэл үзүүлсэн, олон дахин зөрчил гаргаж байгаа жолооч нарыг захиргааны арга хэмжээ авч байна. -Замын цагдаа нар машины дугаарт хатуу хяналт тавьж байгаагаас бусад зөрчлүүдийг анзаарахгүй өнгөрөөх, анхаарал нь сулрах явдал байна гэж зарим хүмүүс ярьж байгаа. Энэ тухайд? -Ганц замын цагдаа нар энэ асуудал дээр хяналт тавихгүй. Иргэд бүгдээрээ хяналт тавьж байгаа. Энэ ажил ямар үр дүнтэй болж байна, хэн энэ ажлыг үл тоомсорлож байна, бүх нийтийн дагаж мөрдөх ёстой хууль тогтоомжийг биелүүлэхгүй байна, олны эрх ашгийг хэн зөрчиж байна гэдэг дээр бүх нийтээрээ хяналт тавьж байгаа. -Машиндаа нөөц нэг дугаар хадгалаад хязгаарлалттай өдрөө дугаараа солиод явдаг зөрчлүүд гарч байна гэсэн. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа вэ? -Тийм зөрчлүүд гарсан. Энэ үед бид тусгайлан олгосон эрхийг нь хоёр жил хүртлэх хугацаагаар хасаад зогсохгүй эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Мөн мянгаас 10 мянга хүртэлх төгрөгөөр торгож байгаа. -Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн унаанаас өөр машинууд явж байна. Жишээлбэл МУБИС-ийн урд, баруун талын замаар? -Нэгдүгээр эгнээгээр явж байгаа жолооч нар баруун гар тийшээ эргэх гэж л явж байгаа. 25-р эмийн сангаас зүүн дөрвөн зам хүртэл нэгдүгээр эгнээгээр нийтийн үйлчилгээний автобус, тролейбус явуулна гэж байсан. Одоо нийслэлийн засаг дарга захирамжандаа өөрчлөлт оруулаад сапорагийн тойрог буюу гурвалжингийн тойргоос зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөнийг тэлээд өгсөн. Энэ хооронд нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр явж байгаа. Энэ дунд ганц нэг болж бүтэхгүй жолооч гарч ирж нэгдүгээр эгнээгээр явж байна. Үүн дээр бид арга хэмжээ авч байгаа. -Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Ингэснээр хөдөлгөөний ачаалал буурч байна уу? -Энэ бол хүмүүсийг эрт босгож ажлаа амжуулах, ажлын зүтгэл идэвхийг өрнүүлэх төрийн нэг зохицуулалт. Хөдөлгөөний ачаалал тэнцвэржиж өгч байгаа ач холбогдолтой. Тухайн уулзвар гарц дээр 100 машин гэрэл дохио хүлээгээд зогсч байсан бол тэдний 20-30 нь цөөрсөн гэсэн үг. Тэгэхээр энэ нь хөдөлгөөний ачаалал тухайн зам дээр сийрэгжиж, тэнцвэржиж байна гэсэн үг. -Олон улсын худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Жишээлбэл "Бөмбөгөр" худалдааны төв өглөө 07цагт онгойж байхад "Наран туул" 21цагт хаана. Өглөө 07цагт дэлгүүр хэсээд явж байх хүн манайд тэр бүр байхгүй байх? -Яагаад байж болохгүй гэж. Хөгжилтэй оронуудад шөнө хүнсний болон барааны зах нь ажилладаг. Хэрэглэгчид нь хэрэгцээтэй юмаа шөнө очиж авдаг. Ингэхлээр хөдөлгөөний ачаалал нь тэнцвэрждэг, бөглөрөл саатал багасдаг. Бусад орнууд ер нь маш олон аргаар энэ замын хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх арга тактикийг боловсруулж байна.Тэгэхээр нийслэлийн иргэд бүгдээрээ түгжрэл саатлыг бууруулах тал дээр нэгдэх ёстой. Ганц замын цагдаагийн ажил биш иргэдийн санал санаачлага дээр тулгуурласан ажил юм. Тэгэхээр бид хамтдаа нэгдэж хамтдаа түжрэл саатлыг бууруулах ёстой. -Хамгийн их түжирдэг зам аль вэ. Замын түгжрэл бөглөрөлийн оргил цаг нь хэдийд вэ? -Өглөө ажил цуглах, өдөр цайны цаг мөн орой ажил тарах үед буюу 16-20 цагт ачаалал их байдаг. Ялангуяа өвлийн хүйтэн үед ачаалал нэлээд их байдаг. Урьд жил гэхэд зам дээр машинууд гацаад бүр барьцалдчихдаг байсан. Одоо тийм юм байхгүй болсон. Одоо бол урсгалаараа явж байна. -Замын хөдөлгөөний талаарх дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээрээ зам тээврийн осол буурч байна уу? -Зам тээврийн осол хоёр дахин буурсан. Эзэнгүй хэрэг болоод янз бүрийн ноцтой хэргийн тоо мөн нэгээс хоёр дахин буурсан. Уг ажлыг зохион байгуулснаас хойш буюу өнгөрөгч сарын 27-оос хойш ийм үзүүлэлттэй байгаа. Тэрнээс өмнө манай замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр нэг өдөрт 200-250 орчим дуудлага ирдэг байсан. Харин дээрх арга хэмжээг авснаар өдөрт 100-120 дуудлага ирдэг болсон. Тэгэхээр хоёр дахин буурсан гэж хэлж болно. Харин манай эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүйгээс хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр хөдөлгөөнд оролцуулдаг, багш эцэг эхчүүд хамтарч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахгүйгээс, хэлж ярьж заавар зөвлөгөө өгдөггүйгээс хүүхдүүд маань гэнэн томоогүйгээсээ болоод зам тээврийн осолд өртөх магадлал байна. Үүнийг бид таслан зогсоох ёстой. Эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч, төрийн болон төрийн бус байгууллага хамтарч үүнийг таслан зогсоож хүүхдүүдээ ямар нэг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх ёстой. Үүний нэг илрэл болсон тодорхой ажлуудыг нийслэлээс авч хэрэгжүүлэх гэж байна. Сургуулийн бага ангийн хүүхдүүдийн цүнхэн дээр гэрэл ойлгогч цацруулагч хийж өгье гэсэн ажил хийгдэж эхлэх гэж байна. Хөрөнгө мөнгийг нийслэлээс шийдэж өгсөн. Мөн сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн автобусаар зөөвөрлөдөг байя гэсэн ажил хэрэгжиж эхлэх гэж байна. Ерөнхий төсөв мөнгөнүүд нь яригдаж, ажлын хэсэг томилогдсон байгаа тул уг ажил хэрэгжих шатандаа удахгүй орох байх. Дээрээс нь таксинуудыг нэгдсэн зогсоолтой болгох болсон. Яагаад гэвэл таксинд гараа өргөж байгаа учир мэдэхгүй, дүрмээ мэдэхгүй, мэддэг бололвч нэг үйлдэл хийхээсээ, нэг алхахаасаа залхуурсан байдлаас болж такси зогсдоггүй хоргилсон газруудад гар өргөдөг. Такси зогсож хүнээ авдаг байдлаас болж түгжрэл саатал бий болж зам тээврийн осол гарах магадлал ихэсдэг. Ийм үйлдлийг бид таслан зогсоохын тулд бид  нийслэлд саналаа тавьсан. 29 газар нийтийн үйлчилгээний таксины зогсоолыг бий болгоё гэж ярьсан. -Дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнууд замын түгжрэлийнхээ асуудлыг яаж шийдвэрлэж байна вэ? -Ер нь маш олон аргаар шийдвэрлэж байгаа. Жишээ нь манайд нэвтэрч байгаа дээрх аргууд. Мөн өөрсдийн нутаг дэвсгэр, гудам замын онцлог, ард түмнийхээ нийгмийн төлөвшил зэрэг бусад нөхцөл байдалдаа тохируулаад маш олон төрлийн арга хэлбэрүүдийг сонгож хэрэгжүүлж ажиллаж байгаа. Үүний хамгийн гол зүйл нь эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудал. Жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгаж өгөхгүйгээр зүгээр хичнээн зохицуулалт хийсэн ч цаана нь иргэд, жолоочид дүрмээ зөрчсөөр зам тээврийн осол гарсаар байна. -Жилийн жилд жолооч нарын тоо нэмэгдэж байгаа. Толгойтой бүхэн машинтай болох сонирхолтой болсон гэж хэлж болно. Тэгвэл цаашдаа замын хөдөлгөөнийг яаж зохицуулах вэ? -Одоогийн энэ ажил бол түгжрэл саатлыг бууруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлтэй. Энэ ажил улам боловсронгуй болоод ганц хоёр сарын ажил биш бүх нийтийн цаг хугацааны хувьд хязгааргүй ажил болж өргөжинө гэсэн ойлголттой байгаа. -Замын хөдөлгөөний дүрмийг ахлах сургуулийн хичээлийн программд оруулъя гэсэн санал яригдаж байгаа. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу? -2006 онд боловсролын сайдын 254-р тушаалаар  бага ангийн сурагчдад замын хөдөлгөөний мэдлэгийг олгох сургалтыг явуулах тухай тушаал гарсан боловч хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн. Одоо бид боловсролын сайдад уламжилж хүүхэд хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтыг  зохион байгуулах тушаал шийдвэр гарч, гарын авалга нь одоо хэвлэгдэх гэж байна. Бид бүгдийн гэрэлт ирээдүй болсон бага насны хүүхдийн хүмүүжил замын хөдөлгөөний тухай мэдлэг чадвараас шалтгаална гэдгийг тодотгож ярих нь зүйтэй. 10, 15 жилийн дараа Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн нүүр царай нь тэр хүүхдүүдийн мэдлэг чадвараас шалтгаална. Тиймээс бага, дунд, ахлах гээд насных нь онцлогоор сургалтыг зохион байгуулна. -Жолооны курст суралцах хугацааг уртасгана гэж яригдаад байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? -Уртасгах ёстой. Мэргэжилийн сургалтыг нарийвчилж оруулах ёстой. Одоо үед сонирхогчийн хэмжээнд сургалт явагдаж байгаа. Үүнийг шалгаж авдаг, мэдлэг олгох нөхцөлийг бүрдүүлдэг зайны сургалт болоод кабнетын сургалтыг тусгайлсан хөтөлбөртэйгөөр оруулах нь зөв. Аль алийг нь хослуулан оруулах хэрэгтэй. Шалгалтыг маш нарийн чанга авах ёстой. Цахим хэлбэрээр авч болдог. Мөн зайнаас авч болдог. Тэгэхээр энэ нөхцлийг бүрдүүлэх зохион байгуулалтын, зохицуулалтын ажлууд ихээхэн хэрэгтэй болж байна. Ч.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi mongol:
тэр байтугай түр зогсохч газар байдагүй биздээ машинаа тавих гэхээр зогсоол байхгүй 1 эгнээгээр автобус явна гээд 3 эгнээгээр нь зүүн гар тийш эргэх гэж байгаа машин зогсжихно тэгхэлээр үлдсэн ганц эгнээ дээр нь түгжирхээс өөр яах билээ одоо тэгээд энийгээ зохицуулах гэж ядарсан арга нь зүүн гар тийш эргэхий нь хорицон хөөрхийдөө цөөхөн муу ард иргдийнхээ мууг ингэж үзэх гэж
2013-04-26
bi mongol:
zaminha nuhtsul bdaliig yaj saijiruli gehin orond ingej sonin ym yrj bh ym taxi hun abad hudulhud yahlara zam tugjdeg ym terend chin tim ih hugtsa ordog ymu hudla yrih gej zam chin muu bolhor tujired bna
2013-04-26
Ene yamar tsarai muutai shaar ve
2012-10-01
ээж:
Бага ангийн хүүхдүүдийн цүнхэн дээр цацруулагч хадахад улсын төсөвөөс шийдэж өгсөн гэж байна.Эцэг эхчүүд өөрсдөө худалдаж авч оёж өгсөн.
2012-09-28
Тэр чөлөөтөй зам нь хаагуураа байнаа би л лав харахгүй юм
2012-09-06
hm:
хуурамч номер зүүх асуудал бол мэдээж байгаа биз. Гэхдээ тэд нэг баригдвал зүгээр нэг торгоод өнгөрөх биш торгоод дээр нь жолооны эрхийг нь 1-2 жилээр ямар ч яриагүй хураадаг болчвол ч гайгүй л дээ.
2012-09-06
ӨА:
Бат-үүл баатар сайн мээнэжэр гэдгээ харууллаа. Замын цагдаагийнхандаа баярлалааа.
2012-09-06
bolor:
ene ajil uneheer ih taalagdaj bna,1 odor mashingui yavahad yamar ch asuudal algoo.alhad harin ch shan bna.Odoo harin ene yavgan zorchigch nart bas ondor shaardlaga tavimaar bnaa.Bid nar 1-r egneegeer yavahgui tavisan shaardlagiig bieluulj bhad yavgan humuus tas hondlon heev 1 buur tsagdagin hajuugaar diagnaldaad l zam garch bh yum.Hamgiin haramsaltai n tsagdaa ter hund yu ch helehgui bgaamddaaa,Adilhan l shaardlaga tavij butsaah heregteishde.Hodooniihon zailuul heer taldaa malaa hariulj bgaa yum shig l yavj bhiin.Ed nart hotruu orj irehed n naad zahiin hotin soel biye avch yavah talaar medleg olgoj bmar bnaaa.Bas Tsagdaa nartaa yavgan zorchigchid ijil shaardlaga tavij bhiig helj uguuchee.2.3-r egneenii zam boglotei bhad yavgan zorchigch shuud yavad 1-r egneeger hurdan yavj bgaa niitiin teevriihend dairuulahar l blee shuu
2012-09-06
Altaa-d:
Bodvol gadaadad baidag bololtoi Harin sain heregjij bgaa sh dee Mashinii hudulguun bol gaigui bolson Er ali ertnees ingeh baisan yum Mongol geheer l deg juramgui yum shig oilgodog ungursun Huramch noimer zuuvel balarna Negen irgen ees
2012-09-06
ukher mongol gedeg chini ene baikhguy yu
2012-09-06
manaikhanud boltol untaji ukhriin duunaar serdegee boliji ert ajil amidralaa zokhitsuulji sur umkhiirtel ungaad l untaad baidag
2012-09-06
Altaa:
MGL-d ene shaardlaga jinhene utgaaraa yag heregjij chadaj baigaa yu? minii neg tanidag hun ali hezeenii humuus mashindaa 2-3 oor dugaaraar togsson nomer-g mongooor hahuuldaj avaad odor bolgon mashinaa unaad yavj baigaa geh yum ene unen yum bolov uu? yagaad humuus iim muuhai sanaag dor ni ojl chaddag mortloo sain yumiig hurdan surdaggui yum boloo.
2012-09-06
Тэр чөлөөтөй зам нь хаагуураа байнаа би л лав харахгүй юм