Коста Рикад хүчтэй газар хөдлөлт болжээ

img

Коста Рикагийн баруун хойд хэсэгт өчигдөр хүчтэй газар хөдлөлт болж, хоёр хүн амиа алджээ. Улаан Загалмайн ажилтны хэлснээр газар хөдлөлтийн төвийн ойролцоох Гуанакасте аймагт 55 настай эмэгтэй зүрхний шигдээсээр, мөн нэг барилгын ажилтан хана нурахад дарагдаж амиа алдсан харамсалтай явдал болжээ. АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээгээр анх газар хөдлөлтийг 7,9 баллын хэмжээтэй гэж байсан бол дараагаар нь 7,6 болгож бууруулсан юм. Тус бүс нутагт цунамигийн түгшүүр зарласан байсныг цуцалсан байна. Газар хөдлөлтийн улмаас нийслэл Сан Хосе хотын зарим хэсэгт барилга, гүүр доргисон юм. Тог цахилгаан болон холбооны хэрэгслүүд түр саатжээ. Никарагуа, Сальвадор улсуудад хүртэл газар хөдлөлт мэдрэгдсэн хэмээн орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдэгдсэн байна. Бүгд Найрамдах Коста Рика улсын Ерөнхийлөгч Лаура Чинчила онцгой байдлын ажилчид хохирлын хэмжээг тогтоож байгаа бөгөөд ноцтой сүйрэл тохиолдоогүй гэсэн юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ