Австралийн Парламентын төлөөлөгчдийг хүлээнд авч уулзав

img

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын урилгаар манай улсад зочилж буй Австрали Улсын Холбооны Парламентын Бүс нутгийн хөгжлийн Байнгын хорооны гишүүдийг өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүлээн авч уулзжээ. Зочид алслагдсан орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, үйлдвэрт ажиллаж байгаа иргэдэд явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж, түүнтэй холбоотой боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажилладаг талаар сонирхожээ. Харин Эрүүл мэндийн сайд зочдод Монгол улсын эрүүл мэндийн салбарын тогтолцооны өнөөгийн байдал, хүн амын өвчлөл, салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан байна. Мөн орон нутагт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулахыг дэмжсэн цалин урамшуулал, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар хэлжээ. Уулзалтын үеэр зочид Австрали улс тамхины хяналтыг чангатгах чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ оны эхнээс тамхийг хаяг шошгогүй цулгай цаасанд савлаж, дээр нь эрүүл мэндийн анхааруулгатайгаар худалдаж эхэлснээ ярьж, энэ чиглэлээр Монгол улс ямар арга хэмжээ авч байгаа талаар сонирхсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ