
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын санаачилгаар шинэчлэлийн Засгийн газар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдрийн 14.00 цагт иргэд болон аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг сонсох зорилгоор “Шинэчлэлээр шийдье-222” уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Эхний уулзалт нь энэ сарын 11-ны өдөр Төрийн ордонд болох бөгөөд 800 орчим иргэн оролцох ажээ. Оролцогчдод урилга явуулах ажилгаанд Ерөнхий сайд гар бие оролцож байгаа гэнэ.
Анхны уулзалтаар төрийн байгууллагын хүнд суртлыг арилагх, авлига хээл хахуультай тэмцэх асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнээс гарах санал дүгнэлтийг нэгтгэн ажил хэрэг болгохоор төлөвлөжээ. Сар бүр болох энэхүү уулзалтаар нэг асуудлыг шийдэх маягаар зохион байгуулах бөгөөд Засгийн газар нийт 45 асуудлыг шиийдвэрлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Болох хурлын сэдвийг өмнөх сар бүрийн гурав дахь долоо хоногт зарлаж, тухайн сэдвээр санал, дүгнэлтийг хурааж эхлэх юм байна.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ