Африкийн хааны эхнэрт ордон хэрэгтэй байна

img

Өмнөд Африкын хамгийн том угсаатны омог Зулугийн хаан Звелитини Засгийн газраасаа 700 мянган ам.долларыг зургаа дахь эхнэртээ зориулан ордон бариулахаар хүсчээ. Хааны хамгийн залуу эхнэр Зола Мафу хатан одоогоор өөрийн гэсэн ордонгүй юм. Засгийн газар нь аль хэдийнэ дээдсийн гэр бүлд зориулан 6,9 тэрбум ам.долларыг төсөвлөсөн байгаа. Дээдсүүдийн хэрэглээний зардлыг хариуцсан ахлах Мдудузи Мтембу Мафу хатны шинэ ордонд шаардлагатай 700 мянган ам.доллараас гадна МаМчиза хатны ордны сэргээн засварлалтад нэмж 1,4 тэрбум ам.доллар хүссэн байна. Хүсэлтийг сарын сүүлээр авч хэлэлцэхээ Парламентын гишүүд мэдэгджээ. Мафу хатан нь анх 2004 онд 14 настайдаа Звелитини хаантай хамт олны нүдэнд гарч ирсэн юм. 2008 онд сөрөг хүчнүүд хааны эхнэрүүдийг загвар зохион бүтээгдчийн хувцас, амралт зэрэгт 24 мянган доллар зарцуулсаныг нь шүүмжилж байжээ.           Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
Misheel ch toond muu yumaa. yamar ch barimjaagui heden too. setguulch boloh boloogyubn daa
2012-09-06