Хуульчид нэгдлээ

img

Мэргэжлийн хуульчдаас бүрдсэн “Стратегийн өмгөөлөл” холбоо үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэдний хийх эхний ажил нь Монгол хүний амийг үнэлдэг эрх зүйн системийг бий болгохын төлөөх үйл ажиллагаа болно хэмээн тэд “Үндэсний мэдээллийн төв-д” хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

 Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад Улаанбаатар хотод нэг хоногийн зайтай 7,10 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдлаа. Өнөөдөр Монголд хүний амь нас хамгийн үнэ цэнэгүй байгааг сүүлийн үед ярьж шүүмжилж байгаа. Хуульчид "Таван толгой" компаний хариуцлагагүйгээс амь насаа алдсан нэг айлын хоёр хүүхдийн хэргээр дамжуулан хүний амь насыг үнэлдэг системтэй болох нь зүйтэй гэсэн яриаг анх эхлүүлсэн юм.

Хүний амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсээд л өнгөрдөг жишиг манайд бий. Гэтэл аюулгүй байдлыг хангаж чадаагуй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал яригддаггүй. Тиймээс хүний амь насыг үнэлдэг болсноор Монгол Улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх баталгаатай эрх зүйн орчинг бүрдэнэ хэмээн тэд үзэж байгаа юм. Мөн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигданаа хэмээн тэд үзэж байгаа юм байна.

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AN:
Zail yanhan bogs
2012-09-06